Монгол дахь коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 92 хувь нь эдгэрчээ

Б.Баясгалан
10 сарын 28, 2020

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "10 дугаар сарын 26, 27-нд хийсэн шинжилгээнүүдээс нэг хүн сорьцод коронавирус илэрсэн. Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 340 боллоо. Тэдний 92 хувь буюу 312 нь эдгэрснээс 301 хүний бүх ажиглалт, тандалт дууссан, 3 хүн сувиллын, 8 хүн гэрийн ажиглалтад байна.

ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж буйгаас 20 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 58 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Дэлхийн хэмжээнд нийт 43.3 сая хүн коронавирусээр өвчилж, 32.4 сая нь эдгэрч, нэг сая 157 мянган хүн нас баржээ.

Холбоотой сэдвүүд

д.нямхүү коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.