Х.Оргил
02 сарын 07, 2020
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна.
Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно.
Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.85] ・ 2020.02.08 Хариулах
Нийтлэлийнхээ гарчгийг зөв бичээч ээ. Зөвхөн 2006 оны 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг татаж байна шүү дээ.
Зочин [66.181.161.41] ・ 2020.02.08 Хариулах
тийм байлгүй дээ
Зочин [59.153.112.242] ・ 2020.02.07 Хариулах
Solirtsn ymbe
Санал болгох
1 “The Hu" хамтлагийн “WOLF TOTEM” тоглолтын стратегийн түншээр ХААН Банк ажиллана
2 С.Ганзориг: "Уншдаг Увс аймаг"-ийг бий болгох нь бидний хамгийн том зорилго
3 Эрт илрүүлбэл хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой: ХЭҮАХөвсгөл аймагт хэрэгжиж эхэллээ
4 “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ
5 COP17: Говийнхон ямар асуудлыг хамгийн түрүүнд хөндөж байна вэ?