Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал хаалттай явагдана

Б.Баясгалан
08 сарын 07, 2018

Д.Муратад холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийн дагуу өнгөрсөн сарын 26-нд нь хийсэн. 

Дээрхи хуралдаанаас яллагдагч Д.Мурат, түүний жолооч, туслах болох М.Елузаг нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг маргааш буюу 08 дугаар сарын 08-ны өдрийн 09.00 цагт хаалттай явуулахаар товлон зарлаад буй юм.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.Мурат, М.Елуза нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авчээ.

Холбоотой сэдвүүд

д.мурат шүүх хурал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.